Мэдээний дэлгэрэнгүй

2024-08-29
0 сэтгэгдэл

[ Хөрөнгийн зах зээлийн тойм - 2024.08.29, 13.00 ] 

Өнөөдөр ТОП-20 индекс өмнөх хаалтаас +2.11%-ийн огцом өсөлт үзүүлснээр 49,469.66 нэгжид хаагдсан байна.

ИНДЕКСИЙН ХӨДӨЛГӨӨН:
ТОП-20 индекст нөлөөлсөн ханшийн өсөлтүүд:
- [MSE:TTL] Тавантолгой ХК-ийн ханш +1.31%-иар
- [MSE] Монголын хөрөнгийн бирж ХК-ийн ханш +8.67%-иар
- [MSE:TDB] Худалдаа хөгжлийн банк ХК-ийн ханш +7.98%-иар
- [MSE:GLMT] Голомт банк ХК-ийн ханш +1.42%-иар

ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ:
ХК-ын зах зээлийн үнэлгээний ТОП-3 өсөлт, бууралт:
ЗЗҮнэлгээ нь өссөн:
- [MSE:TDB] Худалдаа хөгжлийн банк ХК:     +100.9 тэр.₮-өөр өсч 1,365.2 тэр.₮
- [MSE:TTL] Тавантолгой ХК:                          +23.2 тэр.₮-өөр өсч 1,789.5 тэр.₮
- [MSE:GLMT] Голомт банк ХК                        +12.9 тэр.₮-өөр өсч 926.7 тэр.₮  
 
ЗЗҮнэлгээ нь буурсан:
- [MSE:APU] АПУ ХК:                                   -2.9 тэр.₮-өөр буурч 1,049.3 тэр.₮
- [MSE:VIK] Тандэм инвест ББСБ ХК:           -2.1 тэр.₮-өөр буурч 34.0 тэр.₮
- [MSE:ADB] Ард кредит ББСБ ХК:               -0.5 тэр.₮-өөр буурч 36.5 тэр.₮

АРИЛЖААНЫ ГҮЙЦЭТГЭЛ:
Пүрэв гарагийн арилжаагаар 1.3 сая ширхэг үнэт цаас 606.6 сая төгрөгөөр арилжигджээ.

Арилжааны бүтэц:
- I ангилалд:                      24 компанийн 1,248,698 ширхэг хувьцаа 338.7 сая.₮
- II ангилалд:                     14 компанийн 35,111 ширхэг хувьцаа 4.3 сая.₮
- III ангилалд:                      5 компанийн 7,041 ширхэг хувьцаа 1.5 сая.₮
- Block trade:                        1 компанийн 33,800 ширхэг хувьцаа 253.5 сая.₮
- ХОС-ийн нэгж эрх:             2 ХОС-ийн 13,568 ширхэг нэгж эрх 8.8 сая.₮
- Компанийн бонд:               -
- ХБҮЦаас:                           1 компанийн 24 ширхэг үнэт цаас 1.2 сая.₮

ХУВЬЦААНЫ ХЭЛЦЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ:
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 1,217
- [MSE:KHAN] Хаан банк ХК-ийн хувьцаанд 183 хэлцэл
- [MSE:APU] АПУ ХК-ийн хувьцаанд 143 хэлцэл
- [MSE] Монголын хөрөнгийн бирж ХК-ийн хувьцаанд 110 хэлцэл

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
[MSE:NEH] Дархан нэхий ХК-ийн 613,848 ширхэг хувьцаа арилжигдан тоо ширхэгээр, [MSE] Монголын хөрөнгийн бирж ХК-ийн хувьцаа 94.9 сая төгрөгөөр зарагдаж үнийн дүнгээр тэргүүлжээ.

ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Энэ өдөр 28 ХК-ийн хувьцааны ханш өсөлт үзүүлснээс [MSE:BTG] Баянтээг ХК-ийн хувьцааны ханш өдрийн дээд +15.0%-ийн өсөлт үзүүллээ. Харин 11 ХК-ийн хувьцааны ханш буурснаас [MSE:VIK] Тандэм инвест ББСБ ХК-ийн хувьцааны ханш -5.88%-иар унав.

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.

 

         

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:TDB 2023-03-26 50 980 434 24820 (2024-09-10)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.