Мэдээний дэлгэрэнгүй

2024-09-02
0 сэтгэгдэл

[ Хөрөнгийн зах зээлийн тойм - 2024.09.02, 13.00 ] 

ТОП-20 индекс -0.50%-ийн бууралт үзүүлснээр 48,720.02 нэгжид, MSE-A индекс -0.51%-иар буурч 18,610.72 нэгжид хаагдсан байна.

ИНДЕКСИЙН ХӨДӨЛГӨӨН:
ТОП-20 индекст нөлөөлсөн ханшийн бууралтууд:
- [MSE:KHAN] Хаан банк ХК-ийн ханш -1.55%-иар
- [MSE] Монголын хөрөнгийн бирж ХК-ийн ханш -2.74%-иар
- [MSE:TDB] Худалдаа хөгжлийн банк ХК-ийн ханш -0.56%-иар
- [MSE:INV] Инвескор ББСБ ХК-ийн ханш -1.21%-иар

ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ:
ХК-ын зах зээлийн үнэлгээний ТОП-3 өсөлт, бууралт:
ЗЗҮнэлгээ нь өссөн:
- [MSE:ERDN] Эрдэнэ ресурс д.корп ХК       +11.7 тэр.₮-өөр өсч 454.5 тэр.₮  
- [MSE:APU] АПУ ХК:                                    +8.9 тэр.₮-өөр өсч 1,057.9 тэр.₮
- [MSE:TTL] Тавантолгой ХК:                        +3.1 тэр.₮-өөр өсч 1,760.1 тэр.₮
 
ЗЗҮнэлгээ нь буурсан:
- [MSE:KHAN] Хаан банк ХК:                       -30.6 тэр.₮-өөр буурч 1,938.9 тэр.₮
- [MSE:INV] Инвескор ББСБ ХК:                    -7.2 тэр.₮-өөр буурч 587.0 тэр.₮
- [MSE:TDB] Худалдаа хөгжлийн банк ХК:     -7.1 тэр.₮-өөр буурч 1,266.3 тэр.₮

АРИЛЖААНЫ ГҮЙЦЭТГЭЛ:
9-р сарын арилжааны эхний өдөр хоёрдогч зах дээр 1.9 сая ширхэг үнэт цаас 676.3 сая төгрөгөөр арилжигдлаа.

Арилжааны бүтэц:
- I ангилалд:                      24 компанийн 1.7 сая ширхэг хувьцаа 621.3 сая.₮
- II ангилалд:                     20 компанийн 46,460 ширхэг хувьцаа 28.6 сая.₮
- III ангилалд:                      7 компанийн 16,637 ширхэг хувьцаа 3.5 сая.₮
- Block trade:                        -
- ХОС-ийн нэгж эрх:             2 ХОС-ийн 67,434 ширхэг нэгж эрх 20.8 сая.₮
- Компанийн бонд:                -
- ХБҮЦаас:                            1 компанийн 38 ширхэг үнэт цаас 1.9 сая.₮

ХУВЬЦААНЫ ХЭЛЦЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ:
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 773
- [MSE:KHAN] Хаан банк ХК-ийн хувьцаанд 241 хэлцэл
- [MSE:AARD] Ард санхүүгийн нэгдэл ХК-ийн хувьцаанд 145 хэлцэл
- [MSE:APU] АПУ ХК-ийн хувьцаанд 126 хэлцэл

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
[MSE:ADB] Ард кредит ББСБ ХК-ийн 1.0 сая ширхэг хувьцаа арилжигдан тоо ширхэгээр, [MSE:KHAN] Хаан банк ХК-ийн хувьцаа 171.4 сая төгрөгөөр зарагдаж үнийн дүнгээр идэвхитэй байлаа.

ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Даваа гарагт 18 ХК-ийн хувьцааны ханш өсч, 27 ХК-ийн хувьцааны ханш буурчээ. [MSE:GTJ] Булган гурил тэжээл ХК-ийн хувьцааны ханш +15.0%-ийн өсөлт, [MSE:ADU] Хөвсгөл алтан дуулга ХК-ийн хувьцааны ханш -6.39%-иар унав.

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.

 

         

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.