Мэдээний дэлгэрэнгүй

2024-09-05
0 сэтгэгдэл

Хөрөнгийн биржид бүртгэлтэй дотоодын компаниуд жилд 2 удаа ногдол ашиг олгодог жишигт шилжээд багагүй хугацаа өнгөрч байгаа.

Анх 2016 онд [MSE:HRM] Гермес центр ХК нь эхний хагас жилийн цэвэр ашгаасаа 4.4 төгрөгийн ногдол ашиг олгож эхэлсэн бол өнгөрөгч 2023 онд 6 хувьцаат компани эхний хагас жилд ногдол ашиг олгосон байна. 

Энэ жилийн хувьд мөн 6 компани хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг олгохоо зарлаад байгаа бөгөөд тэд нийт 138 тэрбумийг хуваарилна. Үүнд:

[MSE:HRM] Гермес центр ХК
Тус компани 2024 оны эхний хагас жилд 1.1 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан ба үүний 93.2% буюу 981.8 сая төгрөгийг ногдол ашигт хуваарилахаар болсон. Нэгж хувьцаанд 12.5₮

[MSE:APU] АПУ ХК
Тус компани 58.4 тэрбум төгрөгийн ногдол ашгийг энэ оны эхний хагас жилийн ашгаасаа хуваарилах бөгөөд нэгж хувьцаанд 55.0₮ ногдоно. Энэхүү ногдол ашгаа ирэх оны 2 сарын 10 дотор олгохоор ТУЗ-өөс шийджээ.

[MSE:BOGD] Богд банк ХК
Тэд ногдол ашгийн бодлогын дагуу хагас жилийн цэвэр ашгийн 25% буюу 3.0₮-ийн ногдол ашиг олгохоор мэдэгдсэн. Энэ нь нийт 3.75 тэрбум төгрөг болж байгаа юм. 

[MSE:XAC] Хас банк ХК
Системийн нөлөө бүхий банкны нэг эхний хагас жилд 85.3 тэрбум төгрөгийн ашиг олсон. Үүнээс нэгж хувьцаанд 18.0₮ буюу 18.9 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ олгох болсноо зарлаад байгаа. Энэ нь тайлант хугацааны цэвэр ашгийн 22% юм.

[MSE:SUU] Сүү ХК
Компани нэгж хувьцаанд 10.6₮, нийт 3.6 тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон хувьцаа эзэмшигчиддээ олгох шийдвэрийг 2024.08.16-нд гаргасан. 

[MSE:TDB] Худалдаа хөгжлийн банк ХК
Тус банк хуримтлагдсан ашгаасаа нэгж хувьцаандаа 1,033.0₮-ийн ногдол ашиг олгох болсноо өнгөрөгч 7-р сард зарласан ба нийт 52.3 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ хуваарилна.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:BOGD 2021-11-03 1 250 000 000 83 (2024-09-10)
MSE:HRM 2008-05-16 78 543 001 223 (2024-09-10)
MSE:APU 1992-06-25 1 062 974 743 989,73 (2024-09-10)
MSE:XAC 2023-03-05 1 052 700 000 708,63 (2024-09-10)
MSE:TDB 2023-03-26 50 980 434 24820 (2024-09-10)
MSE:SUU 1992-08-31 343 061 914 420,06 (2024-09-10)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.