Мэдээ

Өчигдөр АПУ /MSE:APU/ нь 2015 оны Хувьцаа эзэмшигчдийнхээ ээлжит хурлыг хуралдуулж, хувьцаа эзэмшигчиддээ компанийнхаа 2014 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулан баталууллаа.
Засгийн газрын 2015.04.20-ны өдрийн 151 тоот тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаагаа Засгийн газарт худалдахаар хүсэлт гаргасан иргэдийн хувьцааг нь буцаан олгохоор болсон.
УИХ-аас 39 болон 18 дугаар тогтоолоор Монгол Улсын иргэнд “Эрдэнэс Тавантолгой ХК”-ийн 1072 ширхэг хувьцааг олгохоор шийдвэрлэсэн билээ. Ингэснээр 2012.04.11-нээс өмнө төрсөн бүх иргэн тус компанийн хувьцааг эзэмших эрхтэй болсон.
Санхүүгийн Зохицуулах Хорооны 2014.06.25-ны 246 тоот тогтоол, Жавхлант Хараа /MSE:HCH/-ийн хүсэлтийн дагуу Монголын Хөрөнгийн Биржээс компанийн гаргасан 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 58,543 ширхэг хувьцааг үнэт цаасны бүртгэлдээ сэргээн бүртгэжээ.
Газар Сүлжмэл /MSE:SUL/-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал маргааш буюу 2015.03.19-ний өдөр хуралдах гэж байна.