Үнэт цаасны арилжааны дүнд хийгдэх төлбөр тооцоог өнөөдрөөс эхлэн Т+1 горимд шилжүүлж байна. Т+1 горим гэдэг нь хөрөнгө оруулагч Биржийн арилжаанд оролцон хувьцаа худалдаж авах, эсвэл өөрийн хувьцаагаа худалдах үйл ажиллагаатай холбоотойгоор үүсэх мөнгөн хөрөнгийн гүйлгээг арилжаа явагдсаны дараагийн өдөрт нь багтаан гүйцэтгэхийг хэлж байгаа юм.
Хуулийн дагуу хувьцаат компаниуд 2-р сарын 20-ны өдрийн дотор өмнөх оны үйл ажиллагааны ашгаасаа хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрийг гаргах ёстой байдаг.
Орон нутгийн өмч давамгайлсан Тавантолгой /MSE:TTL/-ийн 2013 оны ашгаас хувьцаа эзэмшигчиддээ тараах ногдол ашгийнхаа хэмжээг 59 төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон байна.
Хэнтий аймгийн Өндөрхаан суманд байрладаг Өндөрхаан /MSE:ONH/-ийн 81.7% буюу 91,443 ширхэг хувьцааг худалдан авах саналыг иргэн О.Наранхүү гаргасан байна.
Хөрөнгийн Биржээс Засгийн газрын бондын арилжааг идэвхжүүлж, хөрвөх чадварыг сайжруулах зорилгоор “Итгэмжлэгдсэн дилер”-ийн тогтолцоог нэвтрүүлж, өнөөдөр эхний 4 компанид батламж гардуулсан байна.