Өнөөдөр Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
2014.07.01-нээс өмнө брокер дилерын компаниуд 500 сая, андеррайтер 1 тэрбум, хөрөнгө оруулалтын зөвлөх 100 сая төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байхаар СЗХорооноос журамласан.
Санхүүгийн зохицуулах хорооны мэдэгдлийн дагуу Силикат /MSE:SIL/-ийн хувьцааны арилжааг 2014.06.03-ний өдрөөс эхлэн зогсоосон байна.
Силикат /MSE:SIL/ компани 2011.08.09-ны өдөр олон нийтэд 16,222,300 ширхэг хувьцаагаа нэг бүрийг нь 225 төгрөгөөр санал болгон арилжаалж 3.65 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлж байсан.
Засгийн газраас “Өрийн удирдлагын тухай” хуулийн төслийг УИХ-д хэлэлцүүлэхээр өргөн бариад байгаа бөгөөд хууль батлагдсанаар Монголын Хөрөнгийн зах зээл дээр 21 аймаг “Орон нутагийн бонд” гаргах боломж нээгдэх юм. .