ХУВЬЦААГАА ОЛОН НИЙТЭД АНХ УДАА САНАЛ БОЛГОХ БУЮУ IPO

Үнэт цаасны зах зээл нь мэргэжлийн зуучлагч компаниудаас гадна хувьцаат компаниуд болон IPO, Бонд гаргагчдын санхүүгийн үйл ажиллагаанд, хөрөнгийн үнэ цэнийг тогтоох, хууль эрх зүйн дүгнэлт гаргахад хөндлөнгийн хараат бус мэргэжлийн байгууллагууд зайлшгүй оролцдог.

Тухайлбал

IPO болон FPO Компани өөрчлөн байгуулагдах Бонд гаргах Байнгын

Компани олон нийтэд шинээр хувьцаа гаргах /IPO/ болон хувьцаат компаниуд нэмж хувьцаа /FPO/ гаргах зөвшөөрөл авахын тулд өөрийн үйл ажиллагаандаа хөндлөнгийн Аудит, Үнэлгээ, Хуулийн байгууллагаар хараат бус дүгнэлт гаргуулна.

Хувьцаат компани хэлбэрээ өөрчлөн Хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/ болох, мөн бусад компанитай нэгдэх, нийлэх зэргээр өөрчлөн байгуулагдах тохиолдолд Аудит, Хөрөнгийн үнэлгээ, Хуулийн байгууллагаар хараат бус дүгнэлт гаргуулах ёстой.

Компани олон нийтэд нээлттэй бонд гаргах зөвшөөрөл авахын тулд мөн Аудит, Үнэлгээ, Хуулийн байгууллагаар хараат бус дүгнэлт гаргуулна

Хувьцаат компани жилийн эцсийн санхүүгийн тайланг аудитын байгууллагаар баталгаажуулан хувьцаа эзэмшигчиддээ болон олон нийтэд нээлттэй танилцуулах шаардлагатай байдаг.

Эдгээр байгууллагууд нь Санхүүгийн Зохицуулах Хорооноос тусгай зөвшөөрөл авдаг бөгөөд чиглэл чиглэлийн зөвшөөрөл авсан компаниудыг доорхи хэсгээс харах боломжтой

Тусгай зөвшөөрөл эзэмшигчид Үнэт цаас гаргахад оролцож байсан туршлага
Ай Жэй Эй Эйч аудит ХХК
Алаг уул финанс аудит ХХК
Б энд С аудит ХХК
Баталгаа аудит ХХК
БДО Аудит ХХК БиДиСек ХК-FPO
Бэст фортуна Аудит ХХК
Голден пэйж Аудит ХХК
Далайван-Аудит ХХК NKT-IPO
Делоитт Онч Аудит ХХК
Дөлгөөнхайрхан уул аудит ХХК
Ихмонгол хөлөг Аудит ХХК
Конфиденсе-Аудит ХХК
Координат аудит ХХК
Кэй Пи Эм Жи аудит ХХК
Лайэн-Аудит ХХК
Мэдээлэл-Аудит ХХК ETR-IPO
Оюу-Эрдэм Аудит ХХК
Прайсуотерхаускуперс-Аудит ХХК
Ситико-Аудит ХХК MRX-IPO
Сүлд-Аудит ХХК Бинсэ- FPO,SIL-FPO
Тэд-Аудит ХХК Бэрэн майнинг-IPO
Улаанбаатар- Аудит корпораци ХХК
Фискал Аудит ХХК
Хүлэгтхүннү Аудит ХХК
ЦЭСБ Аудит ХХК
Эвиденсе Аудит ХХК
Эрнст энд Янг монголия аудит ХХК
Эс Эм-Аудит ХХК
Юдентакс ТИН Аудит ХХК
“Гроут финанс аудит” ХХК
“Релаэнс секюритиз Аудит” ХХК
Тусгай зөвшөөрөл эзэмшигчид Үнэт цаас гаргахад оролцож байсан туршлага
Өмгөөллийн ананд адвокатс ХХН БиДиСек ХК-FPO,MRX IPO,MONGOL MEAT-BOND
Өмгөөллийн батбаяр энд партнэрс ХХН
Өмгөөллийн Гүенбанзай партнерс ХХН
Өмгөөллийн Жи Ти Эс адвокатс ХХH
Өмгөөллийн заяа энд золоо зөв ХХН
Өмгөөллийн И Эл Си ХХН
Өмгөөллийн лэкслоси ХХН
Өмгөөллийн монгол зарга ХХН
Өмгөөллийн Монгол өмгөөлөгч ХХН ETR-IPO,SIL-FPO
Өмгөөллийн одгэрэл энд партнерс ХХН
Өмгөөллийн хаан лекс ХХН
Өмгөөллийн хууль зүйн билиг консалтинг ХХН Бинсэ- FPO
Өмгөөллийн Эй Ди Ти ХХН
Өмгөөллийн Эй Эм Партнерс ХХН
Өмгөөллийн Эм Ди Эс энд Ассошейтс ХХН
Тусгай зөвшөөрөл эзэмшигчид Үнэт цаас гаргахад оролцож байсан туршлага
Арвижих-Эстимейт ХХК
Атен ХХК
БДО Аудит ХХК HRM-IPO
Бэсгэ ХХК
Гэрэгэ-эстимэйт ХХК
Далайван-Аудит ХХК БиДиСек ХК-FPO
Итгэлт эстимэйт ХХК
Кэй Пи Эм Жи аудит ХХК
Лэндс ХХК HRM-IPO
Мон үнэлгээ ХХК
Мөнх оргил трейд ХХК
Оюу Эрдэм Аудит ХХК MRX-IPO
Хүлэгтхүннү аудит ХХК
Хөрөнгийн үнэлгээний төв ХХК HRM-IPO
Эвиденсе-Аудит ХХК Бинсэ- FPO
Үндэсний реалти ХХК ETR-IPO, SIL-FPO
“Гроут финанс аудит” ХХК
“Файн эстимэйт” ХХК

КАСТОДИАН БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭ

Кастодиан банк нь хөрөнгө оруулагчийн мөнгө, хувьцаа, бонд зэрэг үнэт цаасыг найдвартай хадгалах, үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллагатай тулгалт хийх, үнэт цаас хүлээн авах, шилжүүлэх, ногдол ашиг болон бусад орлогыг хүлээн авах, байршуулах, үнэт цаас худалдан авсан мөнгийг шилжүүлэх гэсэн үндсэн үйлчилгээ үзүүлдэг зах зээлийн чухал дэд бүтцийн байгууллага юм.

Дээрх үйлчилгээ нь Монгол Улсад нэвтэрснээр хил дамнасан үнэт цаасны арилжаанд оролцох, гадны томоохон Хөрөнгө оруулалтын сангууд орж ирэх, дотоодод шинээр байгуулагдах нөхцөл бололцоо бүрдэх, дотоод руу чиглэсэн валютын урсгалыг нэмэгдүүлэх, мэдээллийн ил, тод байдал сайжрах зэрэг давуу талуудтай байдаг.

Одоогоор дараах байгууллагууд Кастодианы үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг Санхүүгийн Зохицуулах Хорооноос аваад байна.

КАСТОДИАНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ БАЙГУУЛЛАГА ҮНЭТ ЦААСНЫ КЛИРИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЭРХТЭЙ БАНК
Худалдаа Хөгжлийн банк Худалдаа Хөгжлийн банк
Голомт банк Голомт банк
Хаан банк Хаан банк
Хас банк