Хэрхэн хувьцаа, бонд гаргах вэ?

ОЛОН НИЙТЭД БОНД ГАРГАХ /ӨРИЙН БИЧИГ/

Компаниуд тодорхой хугацаа, хүүтэй бонд гаргах замаар өөрийн бизнест нэн шаардлагатай санхүүжилтыг татдаг. Бонд нь зээлтэй төстэй Хөрөнгийн зах зээлийн нэг бүтээгдэхүүн боловч гаргаж байгаа компанидаа олон давуу боломжийг бий болгодог.

Монголын Хөрөнгийн бирж дээр хувьцаат компани ч, хязгаарлагдмал хариуцлагтай компани аль аль нь БОНД гарган санхүүжилт татаж болно.

Дотоодын компаниуд 2001 оноос Хөрөнгийн зах зээл дээр БОНД гарган санхүүжилт татаж эхэлсэн байдаг.

Бонд гаргасан компаниудын талаарх мэдээллийг энд дарж харна уу.

ТАНД МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭЭР ХУВЬЦАА БОЛОН БОНД ГАРГАН ӨӨРИЙН БИЗНЕСТ НЭН ШААРДЛАГАТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ БАГА ХҮҮТЭЙ, УРТ ХУГАЦААТАЙ, УЯН ХАТАН НӨХЦӨЛӨӨР ТАТАХ БҮРЭН БОЛОМЖ БАЙНА.

ТА УГ БОЛОМЖИЙГ БИТГИЙ АЛД...

  • Хүүгийн хэмжээ бага:
    Бондын хүүыг арилжааны банкуудын зээлийн хүүгээс багаар тогтоодог учир санхүүжилтын зардал багатай.
  • Барьцаа хөрөнгийг бүрэн үнэлдэг:
    Компани бонд гаргасан нөхцөлд танай компанийн хөрөнгийн үнэлгээг 100%-иар тооцож баталгаа болгодог. Харин арилжааны банкнаас зээл авах тохиолдолд таны барьцаанд тавьж буй хөрөнгийг зах зээлийн үнийнх нь тодорхой хувиар /60%/ үнэлж барьцаалдаг билээ.
  • Хүү төлөх хугацааг уян хатан нөхцөлөөр тогтоох:
    Бонд гаргагч компани нь өөрийн бизнесийнхээ мөнгөн урсгалтай уялдуулан хүү төлөх хугацаагаа сар бүр, улирал бүр, эсвэл бондын хугацаа дуусах үед төлөх нөхцлийг тавьж болдог. Ингэж уян хатан тогтоосноор бондоор татсан хөрөнгийг бүхлээр нь бизнестээ зориулах боломжийг олгоно. Банкны зээл нь нийтлэг үндсэн болон хүүгийн төлбөрийг сар бүрэн төлөх ёстой байдгыг та бүхэн мэдэх бизээ.
  • Нөхцөлтэй хэлбэрээр гаргах:
    Бондыг төрөл бүрийн нөхцөлтэйгөөр гаргаж болдог. Тухайлбал, Хувьцаанд хөрвөх нөхцөл. Энэ нь бондын хугацаа дуусмагц бондын үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг компанийнхаа хувьцаагаар төлнө гэсэн үг юм. Энэ мэтээр бонд гаргагч нь өөрт тохиромжтой нөхцөлүүдийг сонгон санхүүжилт татах бүрэн боломж байна.

Хөрөнгийн зах зээл дээр БОНД гаргах үйл ажиллагаа IPO гаргахтай ерөнхийдөө ижил алхамаар явагддаг.

  • Алхам 1: Компанийн удирдлагуудын түвшинд Хөрөнгийн зах зээл дээр үнэт цаас гаргахаар урьдчилан /албан бусаар/ шийдвэрлэж, судалгаа хийх хэрэгтэй. *Практикт компаниудад Бонд гаргах албан ёсны Хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гаргахад мэдлэгэээс шалтгаалан мэргэжлийн андеррайтерын компанийн зөвлөгөө, тусламж шаардагддаг. Иймд албан ёсны шийдвэр нь Алхам-2-т хэлбэржиж гаргдаг.
  • Алхам 2: Андеррайтерын компанийг сонгож, хамтран ажиллах гэрээ байгуулна. Андеррайтерын компани нь Бонд амжилттай зарагдаж хөрөнгө оруулалтаа бүрэн татахад эсэхэд чухал үүрэгтэй байдаг. Үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй Андеррайтерын компаниудыг энд дарж харна уу.
  • Алхам 3:

    Энэ шатанд Андеррайтерын компанийн голлох удирдлагаар компанийн нөхцөл байдалд шинжилгээ хийх, Хөрөнгө оруулагчдад танилцуулах “ҮНЭТ ЦААСНЫ ТАНИЛЦУУЛГА /prospectus/-ыг бэлтгэх, Бонд гаргахад зөвшөөрөл олгодог эрх бүхий байгууллагын /Санхүүгийн Зохицуулах Хороо болон Монголын Хөрөнгийн Бирж/ бүртгэлийн шалгуурыг хангах үйл ажиллагаа явагдана.

    Тухайлбал

    • Санхүүгийн тайланд хараат бус “Аудит”-ын дүгнэлт гаргуулах
    • Компанид хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн “Үнэлгээ”-ний байгууллагаар дүгнэлт гаргуулах
    • Компанийн бичиг баримтад хөндлөнгийн “Хууль”-ийн компаниар дүгнэлт гаргуулах
    • Андеррайтерын компанийн дүгнэлт гаргах
  • Алхам 4: Санхүүгийн Зохицуулах Хороо болон Монголын Хөрөнгийн биржид Бонд гаргах хүсэлтээ хүргүүлэх ба дээрх 2 байгууллагаас холбогдох хууль тогтоомж, журмын дагуу хяналт шалгалтын үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Мөн шийдвэр гаргана.
  • Алхам 5: Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад Бондоо худалдахаар сурталчилгааны /Road show/ ажил явагдана.
  • Алхам 6: Хөрөнгө оруулагчдаас Бонд худалдан авах захиалыг Брокерын компаниудаар дамжуулан авна.
  • Алхам 7: Бондын арилжааг зохион байгуулж, компани хэрэгтэй санхүүжилтаа босгоно.

Дээрх алхамууд нь практикт дунджаар 6 сар орчимын хугацаанд явагдана. Сүүлийн үед эрх бүхий байгууллагууд бчүртгэл, хяналтын үйл ажиллагаагаа хөнгөвчлөх талаар идэвхи санаачлагатай ажиллаж байгааг дашрамд дурдах хэрэгтэй.

АНХААРУУЛГА: Алхам 3-т дурьдагдсан Аудит хийлгэх, Хуулийн дүгнэлт гаргах, Хөрөнгийн болон Бизнесийн үнэлгээний дүгнэлт гаргах компаниуд нь Санхүүгийн Зохицуулах Хорооноос үнэт цаас гаргахаар ажиллаж буй компанид тус тусын үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай. Иймд та бүхэн эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулан ажиллах хэрэгтэй.

Үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй Аудитын компаниудыг энд дарж харна уу.

Үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй Хуулийн компаниудыг энд дарж харна уу.

Үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй Үнэлгээний компаниудыг энд дарж харна уу.

Танай компани Хөрөнгийн зах зээл дээр бонд гарган олон нийтээс санхүүжилт татах бол дараах 2 шалгуурын аль нэгийг хангасан байх ёстой.

Шалгуур-1:

  • Компанийн зах зээлийн үнэлгээ 10 тэрбум төгрөгөөс дээш байх
  • 3-аас дээш жил үйл ажиллагаа явуулсан байх
  • 10 тэрбум төгрөгөөс дээш Борлуулалтын орлоготой байх
  • 1 тэрбум төгрөгөө дээш ашигтай ажилласан байх
  • Хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх
  • Андеррайтерын компанитай гэрээ байгуулсан байх

Шалгуур-2:

Бонд гаргагч нь доорхи шалгууруудын аль нэгийг л хангасан байх хэрэгтэй.

  • Санхүүжилт татах бондын үнийн дүн болон хүүгийн төлбөртэй тэнцэх барьцаа хөрөнгөтэй байх
  • 3-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан байх
  • Бондын эргэн төлөлтөд Засгийн газар баталгаа гаргасан байх
  • Олон улсын болон дотоодын зөвшөөрөгдсөн зээлжих зэрэглэл тогтоох байгууллагаас өндөр зэрэглэлтэй байх

Компани Хөрөнгийн зах зээл дээр ШИНЭЭР үнэт цаас гарган санхүүжилт босгоход гарах гол зардлыг БЭЛТГЭЛ ҮЕ-ийн болон БҮРТГЭГДЭХ ҮЕ-ийн гэж ангилж болно.

БОНД ГАРГАХ БЭЛТГЭЛ ҮЕИЙН ЗАРДАЛ:

Зардлын төрөл Дүн Тайлбар
1 Аудитын үйлчилгээний хөлс n/a Гэрээгээр тохиролцдог
2 Үнэлгээний тайлан гаргах үйлчилгээний хөлс n/a Гэрээгээр тохиролцдог
3 Хуулийн үйлчилгээний хөлс n/a Гэрээгээр тохиролцдог
4 Андеррайтерын компанийн хөлс n/a Гэрээгээр тохиролцдог

Бэлтгэл үеийн зардал нь танай компани Шинээр хувьцаа гаргах /IPO гаргах/, Нэмж хувьцаа гаргах болон Бонд гаргах гээд аль ч тохиолдолд зайлшгүй гарах зардал юм.

БОНД БҮРТГЭГДЭХ ҮЕИЙН ЗАРДАЛ:

Зардлын төрөл Дүн Тайлбар
Санхүүгийн Зохицуулах Хорооны үйлчилгээний хөлс 200,000 төгрөг
Монголын Хөрөнгийн Биржид үнэт цаасаа бүртгүүлэх өргөдлийн хураамж 2,000,000 төгрөг
Үнэт цаасыг бүртгэх үйлчилгээний хөлс Үнэт цаас гаргах үеийн компанийн зах зээлийн үнэлгээний 0.1%-тай тэнцэх төлбөр Энэхүү төлбөр нь бүртгэлийн ангилалаас шалтгаалан өөр өөр байна.
1-р ангилалд бүртгүүлэхэд 10,000,000 төгрөгөөс багагүй, 100,000,000 сая төгрөгөөс ихгүй байх
2-р ангилалд бүртгүүлэхэд 5,000,000 төгрөгөөс багагүй, 50,000,000 сая төгрөгөөс ихгүй байх
3-р ангилалд бүртгүүлэхэд 1,000,000 төгрөгөөс багагүй, 10,000,000 сая төгрөгөөс ихгүй байх
Хувьцаагаа худалдахад Брокерийн арилжааны шимтгэл n/a Үнэт цаасны данс нээлгэх үед тогтоосон шимтгэл